Бидний тухай

Энэхүү вэб сайтыг Болорсофт компани МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эхбичиг-Алтай судлалын тэнхимтэй хамтран ажиллуулж байна.

Бидний зорилго монгол хэл, бичгийг цахим ертөнцөд холбох олон чиглэлт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршиж буй. Одоогоор  Монгол хүний нэрийн толийг Монгол, кирилл бичгээр хийж дууссан бөгөөд  нэрийн гарал, утгын тайлбараар хангасан шинэчилсэн хувилбарыг удахгүй хүргэх болно. Түүнчлэн сайтын цэснүүдээс та бүхэн, монгол хэл бичгийн мэдлэгтэй холбоотой мэдээллүүдийг авч болох юм.

 

Болорсофт компанийн товч танилцуулга

Болорсофт ХХК нь 2008 оноос цахим хэлшинжлэлийн салбарын судалгаа болон үйлдвэрлэлийн талбарт МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эхбичиг-Алтай судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна. Тус салбарт хэрэгжүүлж буй ажлын маань нэг хэсэг энэ вэб сайт юм.

Болорсофт найдвартай, чанартай програм хангамж үйлдвэрлэхээр зорьж буй залуу компани бөгөөд төрөл бүрийн програм хангамж, вэбд суурилсан хөгжүүлэлтийг өндөр төвшинд хийх чадварлаг боловсон хүчнээр хангагдсан болно.

Манай компанийн үйлчилгээнд гадаад болон дотоодын захиалгаар програм хангамж, вэбд суурилсан төрөл бүрийн програм хангамж үйлдвэрлэх, гадаад болон дотоодын албан байгууллагуудын вэб хуудас хийх, вэб загварчлал, вэб хөгжүүлэлт,  програм хангамж нутагшуулах зэрэг чиглэл багтана.  Бид хариуцсан аливаа бүтээгдэхүүн үйлчилгээндээ чанар, мэргэжлийн төвшнийг тэргүүнд эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

 

МУИС-ийн МХСС-ийн Эхбичиг-Алтай судлалын тэнхим

Тус тэнхим 1990 онд монголчуудын бүтээн туурвиж ирсэн судлагааны арвин их хэрэглэгдэхүүнийг жинхэнэ эх сурвалжаар нь нягтлан судалдаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор анх байгуулагдсан юм.

Тус тэнхим эх бичиг судлал, хэлшинжлэл, уран зохиолын сурвалж судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг эрхэлдэг. 2003 оноос эхлэн цахимд зориулсан хэлний өгөгдлийн сан бүрдүүлэх судалгаагаар цахим хэлшинжлэлийн салбарт ажиллаж эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд Болорсофт компанитай хамтран уг талбарын ажиллагаагаа эрчимжүүлж буй. Тэнхимийн тухай дэлгэрэнгүй танилцуулгыг http://smlc.num.edu.mn/ сайтаас үзнэ үү.