Монгол бичгийн цагаан толгой 1

2012 оны 11 сарын 20

Монгол бичгийн цагаан толгойн дараалал нь а, э, и, о, у, ө, ү, н, б, х, г, ж/з, й, т, д, м, ч/ц, р, с, ш, л, п, в, нэмэлт үсэг нг, лх, гадаад үгийн ф, з, ц, ж, к, х болно. Гэхдээ, энэ удаад андуурах тал ажиглагддаг ижил төстэй үсгүүдийг зэрэгцүүлэн, ялгааг тайлбарлан авч үзэх нь тустай болов уу гэж саналаа. 

Үсгийн махбод

Үсэг нь “үсгийн махбод” хэмээх үндсэн зурлагаас бүтнэ. Тэдгээр нь дангаараа буюу хэд хэдээрээ нийлж монгол бичгийн нэг үсэг болдог. 

Үсгийн махбодын нэр

 титэм

ацаг, шүд

шилбэ, урт шүд

гэдэс

сүүл

орхиц, цацлага

нум

завж

гэзэг

эвэр

гол, нуруу

цэг

давхар цэг

 

Бичих арга:

  • Дээрээс доош босоо чиглэлд бичихэд үсгийн махбодыг холбогч нь нуруу юм. Тиймээс, нурууг эгц шулуун татаж  байж, бичиг тань тэгш байх болно.
  • Үсгийн махбодыг зүүн суга руу хандах хэмээр налуулан, нар зөв эргэх чигээр эргүүлж,  хоорондын нуруу нь жигд байхаар бичихийг хичээгээрэй.
Уншигдсан: 2966   |   Буцах